
Бид та бүхэндээ гэртээ бэлтгэж болох хоол болон ундны жорыг тогтмол хүргэхийг хичээдэг билээ. Харин энэ удаад гэртээ “Бейлис” коктейль бэлтгэх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Танд ердөө 5 минут байхад л найз нөхдөө дайлах амттай коктейль бэлтгэж чадах юм.

Орц:
- Найруулдаг кофе – 1 халбага
- Молоко буюу өтгөрүүлсэн сүү – 1 сав
- Өндөг – 2 ширхэг
- Ванилийн сахар – 2 халбага
- Цөцгий – 0.4 литр
- Архи – 0.5 литр
- Бүлээн ус – 2 халбага

Хийх арга:
Дээрх бүх орцыг нэгтгээд та 1.25 литр дарс бэлтгэж чадна.
- Эхлээд бүлээн усандаа кофегоо хийж хутгана.
- Өтгөрүүлсэн сүү, өндөг, ванилийн сахар зэргээ хольж, миксердэнэ. Сайтар миксердсэний дараа кофений хольцоо хийж ахин миксердээрэй.
- Одоо цөцгийгөө хийж дахин миксердэх бол, эцэст нь архиа хийж миксердсэнээр дарс хийх явц дуусах юм.

Бэлэн болсон коктейлио хөргөгчинд 2 цаг байлгасны дараа уухад тохиромжтой. Үүнийгээ мөстэй хольж ууснаар илүү таатай байх болно шүү.