
Сүүлийн үед хүмүүс кокосын тосны тухай харьцангуй мэдээлэл сайтай болж байгаа. Үүнийгээ дагаад хэрэглэх хүмүүс ч нэмэгдэж байгаа нь баярлууштай. Ялангуяа эмэгтэй хүн бүрийн гэрт кокосын тос заавал байх ёстой. Энэ нь бидний эрүүл мэнд, гоо сайханд ашиг тус хүргэх бөгөөд үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд өдөр тутмын хэрэглээ нь болдог байна. Тэгвэл яагаад чухам үүнийг байнга хэрэглэх ёстой юм бол? Үүний хариултыг доорх мэдээллээс олж уншицгаая.

Гоо сайханд ашиглах:
- Нэг халбага кокосын тосыг халбага кофений шаартай хольж, скраб бэлтгэж болно. Үүгээрээ биеэ үрж, арьсаа зөөлрүүлж болох юм.
- Кокосын тосыг уруулын бальзам болгон ашиглаж болно. Хагарсан урууландаа багахан кокосын тос түрхээрэй.
- Кокосын тос нь чийгшүүлэх үйлчилгээтэй учир орой унтахдаа багаханг үсэндээ түрхэж, иллэг хийснээр хагнаас салж чадна.
- Хуурайшиж, гэмтсэн үсийг эмчлэхдээ кокосын тос ашиглаарай. Тосноос бага зэргийг авч эхлээд хуйхандаа түрхэж, иллэг хийгээд, доош гүйлгэж үснийхээ бүх хэсэгт жигд түрхэнэ. 1 цагийн дараа үсээ шампунь ашиглаж угаагаарай.
- Хумсандаа кокосын тос түрхэж байгаарай. Таны хумсыг бэхжүүлж, бат бөх болгоно

Хоол хийхэд ашиглах:
- Ихэнх мал амьтны гаралтай тоснууд нь халаахад ууршиж, ашигт чанараа алддаг. Харин кокосын тос нь эсрэгээрээ хадгалж үлддэг учир хоол шарж хуурахдаа кокосын тос ашиглаж байгаарай.
- Өөрийн гараар майонез бэлтгэхэд танд кокосын тос тус болно. Бусад тосноос илүүтэй сайн чанартай учир ямагт өдөр тутмын хоол бэлтгэхдээ кокосын тос ашиглаж байхыг зөвлө.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
- Үе мөчний өвдөлтийг кокосын тосоор эмчилж болдог. Өвдөж байгаа хэсэгтээ бага зэрэг халааж бүлээсгэсэн кокосын тос түрхэж иллэг хийгээрэй.
- Кокосын тосоор шүдээ үрж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалаарай. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй учир амны хөндийг цэвэрлэж, аюулгүй болгоно.
- Өглөөдөө нэг халбага кокосын тосыг ууж байгаарай. Ингэснээр ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулна.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Биеийн халууныг бууруулж, тавгүйтлийг арилгана.