
Ойрын өдрүүдэд хурц нар ээж, арьс түлэгдэж хэцүүхэн байна уу? Ялангуяа манай бүсгүйчүүд арьсандаа их анхаарал хандуулж, санаагаа чилээдэг учир сүүлийн хэдэн өдөр тун ч бэрх өнгөрч байгаа байх. Тэгвэл түлэгдэж, борлосон арьсаа хэрхэн буцааж, зөөлөн гэрэлтсэн болгох вэ? Бид өнөөдөр та бүхэндээ арьсыг чийглэг, торгомсог болгох нэгэн маскыг танилцуулахаар бэлтгэлээ.

Энэхүү маскны гол орц нь будаа юм. Будаагаар бэлтгэсэн маск нь батгыг арилгаж, арьсыг чийгшүүлэх төдийгүй үрчлээг арилгах үйлчилгээ үзүүлдэг. Будааны шүүс нь хэчнээн ач тустай болохыг та ч бас тун сайн мэдэж байгаа биз ээ. Ингээд хамтдаа будаагаар хэрхэн маск бэлтгэх аргыг сурч авцгаая.

Будаатай маск:
- 2-3 халбага будааг усанд хийж, зөөлөн болтол нь чанана.
- Будаагаа шүүж аваарай.
- Одоо будаагаа хүйтэн усанд хийж сойгоод, ахин шүүж авна.
- Будаан дээрээ нэг халбага сүү, нэг халбага зөгийн бал хийж хутгана.
- Ингээд маскаа угааж цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ түрхэнэ.
- 30 минутын дараа нүүрээ будааны шүүсээрээ угаана.

Тус маскыг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр, гайхалтай үр дүн өгч, таны нүүрийг үргэлж хангалттай чийгтэй, гэрэлтсэн байлгах болно.