Судасны ханыг цэвэрлэх бэлдмэл

Зүрхээ эрүүл байлгахын тулд артерийн судасаа бөглөрсөн эсэхийг хянаж, үүнээс сэргийлж байх хэрэгтэй. Хэрэв судас бөглөрсөн бол зүрхний шигдээс болох аюул ойрхон байдаг. Бидний иддэг зарим хоол хүнс судасны хананд хуримтлагдаж цусны хөдөлгөөнд саад учруулна, өөрөөр хэлбэл зүрхэнд очих цусны хэмжээ багасна, цаашлаад бусад эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Тэгвэл хэрхэн артерийн судасны ханаа цэвэрлэж, бөглөрөхөөс сэргийлэх вэ? Үүний хариултыг доорх мэдээллээс аваарай.

Энэхүү аргын гол орц нь бид бүгдийн сайн танил болсон гурвалжин будаа юм. Энэ нь бодисын солилцоо түргэсгэж, биеэс хорт бодисыг гадагшлуулах төдийгүй даралтыг тогтворжуулж, судасны ханыг цэвэрлэх юм. Бидний танилцуулах жорыг бүтэн сарын турш хэрэглэснээр, үр дүнгээ үзүүлж, та зүрхэндээ санаа зовох хэрэггүй болно.

Орц:

  • 3-4 халбага гурвалжин будааны гурил (гурвалжин будааг нухаж, нүдэж эсвэл кофений машинд хийж бутлан, гурил гарган авч болно.)
  • Хүйтэн – 1 стакан
  • Буцалсан ус – 1 литр

Бэлтгэх арга:

  • Хүйтэн усан дээрээ гурвалжин будааны гурилаа хийж хутгана.
  • Үүн дээрээ буцалсан усаа нэмж, гал дээр тавин буцалгаарай.
  • 5-6 минут буцалгаад, гал дээрээс аваарай.
  • Хөргөсөн бэлдмэл дээрээ 1 халбага оливын тос нэмж хутгана.

Хэрэглэх заавар:

Өдөрт 2 удаа, өглөө болон өдрийн хоолноос нэг цагийн өмнө 100 мл шүүс ууж байгаарай. Амт оруулах зорилгоор 1 халбага байгалийн зөгийн бал нэмж болно. Энэхүү бэлдмэлийг бүтэн сарын турш тасралтгүй уугаарай.