
Эмэгтэй хүний бас нэгэн гоёл бол яахын аргагүй хумс билээ. Тиймдээ ч манай бүсгүйчүүд сар болгон хумсаа гоёж, төрөл бүрийн өнгөөр будуулдаг. Олон бүсгүйчүүд хумс сайхан байхад сэтгэл санаа хүртэл дагаад дээрддэг гэдэг шүү дээ. Харин та хумсныхаа эрүүл аюулгүй байдалд хэр анхаарлаа хандуулдаг вэ? Хумс тань шарлаж эсвэл амархан хугарч, гэмтээд байвал, бидний танилцуулах аргыг хэрэглэж, гэртээ хумсаа эмчлээрэй.
Шүдний оо

Цайруулагчтай шүдний оо нь хумсан дээрх толбыг арилгаж, шаралсан өнгийг цайруулж, цэвэрлэнэ.
- Хумсан дээрээ шүдний оогоо жигд тарааж түрхэнэ.
- Цэвэрхэн шүдний сойзоор хумсаа үрээрэй.
- Ингээд шүдний оог хатах хүртэл нь хүлээж, дараа нь бүлээн усаар угаахад хангалттай юм.
Хүнсний сода

Хүнсний сода нь хумсны шарыг арилгахад туслах төдийгүй хөлийн болон гарын хумсны мөөгөнцрийг давхар эмчилнэ. Хүнсний содыг хумсаа эмчлэх, цэвэрлэхэд зориулсан олон арга байдаг ч, танд тэдгээрээс 2-ийг нь танилцуулъя.
- 3 халбага хүнсний содыг 1 аяга бүлээн усанд хийж хутгана. Үүндээ хуруугаа дүрж, 15-20 минут байлгаарай.
- 1-2 халбага хүнсий сода дээр ус тохируулан хийж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ хумсандаа түрхэж, цэвэрхэн сойзоор үрж, дараа нь угааж арилгана.
Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсийг байгалийн цайруулагч хэмээн нэрлэдэг шүү дээ. Тиймээс та үүнийг хумсаа цайруулахдаа ашиглаж болох юм.
- Аяганд нимбэгний шүүс хийж тавьна. Үүндээ хумсаа дүрж, сойзоор үрж угаагаарай. Дараа нь цэвэр усаар гараа угаах хэрэгтэй.
- Харин хөлийн хумсны тухайд сойзоо нимбэгний шүүсэнд дүрж, үүгээрээ хумсаа үрж угаана.