
Хүний биед юу юунаас илүү ус хэрэгтэй. Харин усыг үзэмтэй хольсноор таны элгийг цэвэрлэж, эрүүлжүүлэх болно. Манайхны дунд элэгний өвчлөл хамгийн түгээмэл байдаг. Харин үүнийхээ анзаарахгүй тоохгүй явсаар нэг л мэдэхэд хүндэрсэн байх нь элбэг. Тиймээс бага дээр нь элгээ цэвэрлэж, шаардлагатай арга хэмжээг авч байх нь зүйтэй юм. Өнөөдөр та бүхэндээ үзэмний шүүсээр хэрхэн элгээ цэвэрлэх тухай мэдээллийг хүргэж байна.

Үзэм нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, ходоод гэдэсний замыг цэвэрлэж, хортой бодисоос ангижруулахаас гадна мөн элэгний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Ийнхүү үзмээр элгээ цэвэрлэх нь ялангуяа элэгний сувгийг чөлөөлөхөд тустай. Ингээд хамтдаа хэрхэн үзэмний шүүс бэлтгэх болон элгээ цэвэрлэх тухай аргыг мэдэж авцгаая.

Орц:
- Хар үзэм – 1 аяга
- Ус – 3 аяга
Бэлтгэх арга:
- Савандаа ус хийж халаана.
- Үүндээ үзмээ хийж, 2 минут буцалгаарай.
- Үзэмтэй усаа гал дээрээс авч, 24 цаг дулаан газар хадгалах хэрэгтэй.
- Та үзэмний шүүсээ халуун, бүлээн, хүйтэн гээд өөрт таалагдсан хэмтэйгээр ууж болно.

Ердөө 2 хоногийн дараа гэхэд мэдэгдэхүйц үр дүнд хүрч, таны элэг цэвэрлэгдэх болно.