Үсийг ургуулж, гэмтлийг эмчлэхэд туслах 3 төрлийн маск

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин үсээ сайтар арчилахгүй бол амархан гэмтэж, намирсан, зөөлөн чанараа алдана. Тиймээс та бүхэндээ гэртээ бэлтгэж болох шим тэжээлтэй, үсийг эмчлэх маскуудыг танилцуулж байна. Эдгээрээс өөрийн үсний онцлог, асуудалд тохирох маскыг сонгож хэрэглээрэй.

Яагаад үс шингэрч, гэмтдэг вэ?

  • Үсээ байнга индүүдэж, ороож түлдэг.
  • Өөрт тохирохгүй буруу үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг.
  • Стресс бухимдал, ядаргаа ихтэй.
  • Үсэндээ хангалттай чийгшил өгдөггүй.
  • Буруу хооллолт зэргээс болж үс унаж, амархан шингэрдэг.

Маск 1:

  • 2 ширхэг өндөгний шар, 1 аяга тараг, 1 халбага хуурай гич зэргийг хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ хуйхандаа түрхэж, иллэг хийнэ.
  • Үсээ гялгар уутаар боож, алчуураар ороогоорой. 1 цаг хүлээнэ.
  • Дараа нь үсээ бүлээн усаар зайлж, шампуниар угаагаарай. Үүний дараа ахин усаар зайлах хэрэгтэй.

Маск 2

  • 1 аяга тараг, 1 халбага какоа, 1 ширхэг өндгийг хольж хутгаарай.
  • Үүнийгээ үсэндээ түрхэж иллэг хийгээд, 1 цаг байлгасны дараа бүлээн усаар зайлж арилгана.

Маск 3

  • 1 аяга сүүг бүлээсгээрэй.
  • 1 халбага хөөлгөгчийг сүүн дээрээ хийж хутгана.
  • Одоо 1 халбага зөгийн балыг нэмж ахин хутгах хэрэгтэй.
  • Бэлэн болсон маскаа дулаан газар тавьж, 1 цаг байлгаарай.
  • Товлосон цаг болсноор маскаа авч, үсэндээ түрхэж иллэг хийгээрэй.
  • Үүний дараа үсээ шампунь ашиглаж угаана.