Суганыхаа илүүдэл үснээс үүрд салахад энэ аргууд танд тусална!

Зуны улиралд хүссэн даашинзаа өмсөөд, дээгүүр харан алхахыг хүсдэг үү? Харин үүнд саад болдог нэг асуудал нь илүүдэл үс байдаг. Ялангуяа суганы илүүдэл үс нь аваад удаагүй байхад ахин дахин ургаж, ёстой л төвөгтэй байдалд оруулдаг. Тэгвэл та бүхэндээ суганы үснээс салгах байгалийн аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Нимбэг болон элсэн чихэр

  • 2 халбага нимбэгний шүүс, 1 халбага элсэн чихэр байхад хангалттай.
  • Орцоо нийлүүлэн хутгаж, зуурмаг бэлтгэнэ. Хэрэв бага зэрэг шингэн санагдаад байвал элсэн чихэр нэмж хийж болно.
  • Зуурмагаа суганыхаа илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, 5 минут байлгаарай.
  • Дараа нь чийгтэй алчуураар сугаа арчих хэрэгтэй. Ингэснээр суганы тань илүүдэл үс унах болно. Мөн ургалт нь удааширч, ахин дахин таныг зовоохгүй.

Сүү болон турмерик

  • 1 халбага турмерик, 2 халбага сүүг хольж хутгана.
  • Үүнийгээ сугандаа түрхэж, 3 минутын дараа цэвэр усаар угааж арилгаарай.

Нимбэг болон зөгийн бал

  • 3 халбага зөгийн балыг 1 халбага нимбэгний шүүстэй хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ сугандаа түрхэж, 15 минут байлгаарай.
  • Дараа нь чийгтэй алчуураар арчиж авна.

Та дээрх аргуудаас аль нэгийг нь сонгож хэрэглээрэй. Энэ нь таны суганы илүүдэл үсийг арилгаад зогсохгүй ургалтыг удаашруулж, цаашид асуудал тарихгүй.