
Эрүүл бас үр дүнтэй аргаар турахыг хүн бүр л хүсдэг. Харин ямар аргыг эрүүл бас үр дүнтэй гэх бол? Өнөөдөр та бүхэндээ тэрхүү аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та ном журмынх нь дагуу тогтмол хэрэглэснээр, хүссэн үр дүндээ хүрч чадах юм. Энэхүү аргыг хэрэглэсэн бүсгүй Пүрэв гарагт 68 кг жинтэй байсан бол Бямба гараг гэхэд 63 кг жинтэй болсон байжээ.

Энэхүү ундаа нь зөвхөн таны жинг хасаад зогсохгүй, биеийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулна. Нэг ёсондоо үүнийг ууж байгаа үед та төрөл бүрийн өвчнөөс айх аюулгүй гэсэн үг юм. Ердөө ганц цайгаар бүх асуудлаа шийдэж болно гэхээр үнэхээр азтай хэрэг биш гэж үү? Ингээд хамтдаа орц болон бэлтгэх аргатай танилцъя.

Орц:
- Хэрчсэн яншуй – 10 халбага
- Ус – 1 литр
Бэлтгэх арга:
Усаа буцалгаж, үүндээ яншуйгаа хийнэ. Үүнийгээ гал дээрээс авч, 20 минут байлгаж хандлаарай. Дараа нь шингэнийг нь шүүж авна. Шүүсээ өдрийн турш цайны оронд ууж хэрэглэнэ. Өдөрт 1 литрээс илүү хэмжээтэйг ууж болохгүйг анхаараарай.

Дээр дурдсанчлан, энэхүү ундаа нь биеийг цэвэрлэж, хоргүйжүүлэх төдийгүй бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүх төрлийн хорт хавдартай хүчтэй тэмцэл үзүүлнэ.