Жин хасахад туслах хүрэн манжингийн дэглэм

Хэрэв та жингээ хасахыг хүсч байвал, хүрэн манжин идэж эхлээрэй. Энэхүү хүнсний ногоо нь улирал харгалзахгүй таныг жингээ хасч, турахад туслах юм. Мөн энэ нь зөвхөн жингээ хасахад туслах бус эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулах учир та нэг сумаар хоёр туулай буудлаа гэсэн үг. Хүрэн манжингийн дэглэмийг ердөө 7 хоног барихад л та хүссэн жиндээ очиж чадна.

Мэдээж бүхий л дэглэм нь хажуугаар нь ус уухыг зөвлөдөг. Энэ дэглэм ч мөн адил бөгөөд та хүрэн манжингийн дэглэм барих үедээ өдөрт 6-7 стакан ус уух хэрэгтэй. Хүрэн манжинг жигнэж, чанаж, хуурч идэж болох төдийгүй үүнээс шүүс гарган ууж ч болно.

Хүрэн манжингийн дэглэм

Эхний өдөр:

  • Өглөө – Нэг аяга агшаасан будаа, хүрэн манжингийн салат
  • Өдөр – Жигнэсэн загас, чанасан хүрэн манжин
  • Орой – Хүрэн манжингийн шөл нэг аяга

Хоёр дахь өдөр:

  • Өглөө – Хүрэн манжинтай омлет, луувангийн салат
  • Өдөр – тахианы цээж мах, хүрэн манжингийн салат
  • Орой – Жигнэсэн ногоо

Гурав дахь өдөр:

  • Өглөө – Алим, бяслаг, хүрэн манжинтай салат
  • Өдөр – Ногоотой шөл
  • Орой – Жигнэсэн загас, жигнэсэн ногоо

Дөрөв дэх өдөр:

  • Өглөө – Агшаасан гурвалжин будаа, жигнэсэн хүрэн манжин
  • Өдөр – Хүрэн манжингийн шөл
  • Орой – Хүрэн манжин, чавга, самартай салат

Тав дахь өдөр: 

  • Өглөө – Овъёос, хүрэн манжингийн салат
  • Өдөр  – Тахианы махан котлет, агшаасан будаа, хүрэн манжингийн салат
  • Орой – Хүрэн манжингийн смүүти

Зургаа дахь өдөр:

  • Өглөө – Шарсан талх, хүрэн манжингийн салат
  • Өдөр – Хүрэн манжин болон байцааны салат
  • Орой – Ногоотой кассероле, хүрэн манжингийн шүүс

Долоо дахь өдөр:

  • Өглөө – Ногооны салат
  • Өдөр – Ногоотой шөл
  • Орой – Лууван болон хүрэн манжинтай салат

Та энэхүү дэглэмийг барьснаар, долоо хоногт 4-5 кг жин хасч чадна.