
Экзем бол загатнуулсан толбо болон тууралт хэлбэрээр арьсан дээр үүсдэг өвчин юм. Энэ эмгэгийн шинж тэмдэг архаг өвчин, цочромтгой тууралт болон идээтэй шарх гэх мэт төрөл зүйлээс шалтгаалан янз бүрээр илэрдэг. Мэргэжилтнүүд экземийг агаар дуслын замаар үүсэх эмгэг эсвэл хоолны харшил гэж үздэг. Зарим гэрийн нөхцөлд бэлтгэж, хэрэглэх боломжтой бэлдмэлүүд энэ арьсны өвчинг эмнэлэгт очиж үзүүлэхээс илүү үр дүнтэй эмчилдэг. Дараах гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой бэлдмэлүүдийг мэдээд аваарай.

Экземийг эмчлэхэд ач тустай байгалийн гаралтай бэлдмэлүүд:
1. Кокосын тос
Кокосын том бол эфирийн тос бөгөөд экземийг эмчлэхэд ач тустай. Энэ тосноос арьсан дээр нимгэхэн түрхэх юм бол, өвдөлттэй болон загатнуулж буй экземийг намдаана. Кокосын тосыг усанд орохдоо чийгшүүлэгч болгон хэрэглэж болно.

2. Какаоны тос
Какаоны тос бол витамин Е амин дэмийн эх сурвалж бөгөөд энэ нь арьсанд маш чухал нөлөөтэй байдаг. Энэ тос арьсыг зөөлрүүлж, экземийн үед илрэх шинж тэмдгийг бууруулна – тууралт болон загатнах. Тосны хамгийн гайхалтай нь урт хугацаанд чанараа алддаггүй тул, үргэлжлүүлэн хэрэглээд байх боломжтой. Гэхдээ органик төрлийг нь худалдаж аваарай.
3. Алтантовч цэцгийн цай
Хүчтэй хандалсан алтантовч цэцгийн цай экземийг эмчлэхэд ач тустай. Шинэхэн эсвэл хатаасан алтантовч цэцгээр цай хийгээрэй. Цайнаас экзем үүссэн арьсан дээрээ түрхэж, 20 минутын турш дээр нь алчуур тавьж байлгана. Өдөрт 2 удаа энэ аргыг хэрэглэх хэрэгтэй.

4. Далайн давсны цацлага
Идээтэй шархлаа үүсгэсэн экземийг хатаах хэрэгтэй. Үүний тулд танд гэртээ хийх боломжтой давсны цацлага хэрэг болно. Судалгаагаар арьсны асуудалтай хүмүүс далайн давс хэрэглэх нь тохиромжтой гэж үзжээ – манганийг найрлагадаа агуулсан байдаг.
5. Зуун наст ургамал
Зуун наст ургамал бол зүсэгдсэн шарх, түлэгдэлт битгий хэл экземийг хүртэл эмчилнэ. Дэлгүүрт зарагддаг олон тоснууд найрлагадаа зуун наст ургамлыг агуулсан байдаг. Та зуун наст ургамлыг худалдаж авч, навчийг нь дараа хэрэглэнэ гээд хөргөгчид хадгалаарай. Навчнаас гарах гелийг тууралт дээрээ түрхэхэд экзем намдана.

6. Луувангийн зуурмаг
Луувангийн зуурмаг экземийн шархыг эмчлэхэд үр нөлөөтэй. 3 ширхэг лууванг хальсална. Лууванг болгож, өтгөн зуурмаг болгоно. Тэгээд экзем үүссэн арьсан дээрээ түрхэж, 15 минут байлгана. Хүйтэн усаар түрхсэн зүйлээ угааж зайлна.

Экземийг намдаах, эмчлэх дээрх аргуудыг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авахаа бүү мартаарай.