
Зуны халуун өдрүүдэд сандал, тавчик өмсөөд явах гэхээр хөлийн өсгийнөөсөө ичээд байна уу? Ийм асуудалтай олон хүнийг мэднэ. Энэ нь нэг төрлийн хөлний мөөгөнцөр юм. Хүмүүс үүнийг зүгээр л хөлөө сайн арчлаагүй, хуурайшуулснаас болж хагарсан гэж бодох ч, үнэн хэрэгтээ энэ нь нэг ёсондоо өвчин. Харин хэрхэн тус өвчнийг эмчилж, хөлөө эрүүл бас үзэмжтэй болгох вэ? Үүний хариулт их энгийн.

Танд ердөө аспирин болон нимбэг байхад хангалттай. Толгойн өвдөлт, ханиад зэргийг намдаадаг аспирин нь таны хөлийн эмчилж, эдгээж чадна. Аспирин нь зөвхөн өвдөлт намдаах бус бактерийн гаралтай батга, арьсны өвчнийг эмчилдэг бөгөөд энэ утгаараа хөлний мөөгөнцрийг мөн эмчилж чадах юм.
Нимбэг нь олон төрлийн витаминаар баялаг төдийгүй мөн бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна цайруулах чадвартай. Тийм учраас аспирин болон нимбэгний нийлбэр нь таны хөлийг эмчилж, хагарсан өсгийг зөөлрүүлнэ.

Хэрэг болох зүйлс:
- Нимбэг – 1 ширхэг
- Аспирин – 5 ширхэг
- Уушгин чулуу
Аспиринаа нухаж, нунтаг болгоно. Нимбэгний шүүсийг шахаж аваарай. Ингээд аспиринаа нимбэгний шүүсээр зуурч, зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн хөлийн өсгийндөө жигд тараан түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь хөлөө бүлээн усаар угаах хэрэгтэй. Одоо харин уушгин чулуугаар хөлийн өсгийнхөө үхэжсэн арьсыг үрж, унагана. Ингэснээр арьс цэвэрлэгдэх болно.

Та хөлийн өсгийгөө буцаад хэвийн болох хүртэл энэ аргаар долоо хоногт 1-2 удаа хөлөө цэвэрлэж байгаарай. Итгэмэрээгүй үр дүн үзүүлж, танд ч бас хүссэн гутлаа өмсч явах боломжийг олгох явах юм.